Ц.ЦОГТБАЯР: Бид амжилтаараа та нарынхаа тусыг хариулах болно

Admin | 2023-05-31


Гавьяат тамирчин Цэрэнбаатарын Цогтбаяр шавь нарыгаа тэмцээнд оролцуулахын тулд олон нийтээс хандив хүссэн байна. Ц.Цогтбаяр дасгалжуулагч олон нийтийн сүлжээнд “Сайн байна уу найзуудаа? Манай шигшээ багийн тамирчид Киргиз улсын нийслэл Бишкек хотноо болох дэлхийн чансаа олгох тэмцээнд явцгаалаа. Миний шавь нар нараас 1. Дэлхийн аварга П.Орхон, 2. Дэлхийн аварга С.Цэрэнчимэд, 3. ОУХМ Г. Отгонжаргал нар өөрийн тусалж дэмждэг найз нөхөд, ивээн тэтгэгчийн тусламжтайгаар явцгаалаа. Энэ тэмцээнд явж чадаагүй 4.Ц.Цогбадрах, 5.Г.Ханбүргэд, 6.Г.Ариунжаргал, 7.Э.Даваанасан, 8.Ч .Отгонтуяа нар маань зардлын мөнгөгүй болохоор энэ удаагийн тэмцээнд оролцохгүй өнжлөө. Одоо U-23 насны Ази тивийн аваргад явах зардал мөнгөө дахиад хайх үлдээд байна. Бидний хувьд бүхий л тэмцээн уралдааны зардал мөнгө өөрсдийн нуруун дээр ирлээ. Улс болон Чөлөөт бөхийн холбооноос зардал гаргах боломжгүй гэсэн хариуг хүлээж аваад байна. Дэлхийн бөхийн холбооны дүрэм нь Азийн аваргадаа орж чадахгүй бол дэлхийн аваргын тэмцээнд оролцуулахгүй дүрэмтэй. Т Энхжин бид хоёр зардлын эрэлд явнаа туслах найз нөхөд байвал бидэнд дэмжлэг үзүүлээрэй. Бид амжилтаараа та нарынхаа тусыг хариулах болно” гэжээ.

Киргизстаны нийслэл Бишкек хотод чөлөөт бөхийн дэлхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн ирэх сарын 1-4-нд болох бөгөөд манай улсаас 19 бөх хүч үзэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)