Хүүхдийн баяраар үйлчлэх хоол үйлдвэрлэл, худалдааны байгууллагын төлөөллийг сургалтад хамруулав

Admin | 2023-05-31


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нэгдүгээрт хүүхэд” уриан дор “Монгол хүүхдүүд” нийтийг хамарсан үйл ажиллагааг Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдэд холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмыг таниулах, стандартын хэрэгжилтийг хангуулах сургалт зохион байгуулав.

Түүнчлэн ахуйн зохистой дадал, хоол хүнсээр дамжих хордлого, халдвар, болзошгүй эрсдэл, хүүхдийн тоглоомын аюулгүй байдал, галын аюулгүй байдлын мэдээллийг сургалтын үеэр өгчээ.  

Хоол үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 40 гаруй аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан уг сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр халамжийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)