
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, манай улсын нийт хүн амын 1.3 сая буюу 36.2 хувь нь 17 хүртэлх насны хүүхэд аж. Нийт хүүхдийн 51.2 хувь нь эрэгтэй, 48.8 хувь нь эмэгтэй байна.2022 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй 0-17 насны 11,818 хүүхэд байгаа бол хагас өнчин 36.4 мянга, бүтэн өнчин 2.9 мянган хүүхэд бий. Мөн 2022-2023 оны хичээлийн жилд нэг сая хүүхэд цэцэрлэг, сургуульд хамрагджээ.