
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Задгай” Сэлбэ голын усанд 1 эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 06.01-ний өдрийн 21:16 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн М /56 настай, эрэгтэй/ Сэлбэ голд живж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.