
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
ДӨРВӨН НОГООН ХӨХ МОРЬ ӨДӨР
Наран ургах, шингэх: 04.55-20.46
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Мод
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.