
Ерөнхий боловсролын сургуулийн 4-5 дугаар ангийн сурагчдын зуны амралт өнөөдрөөс эхэллээ. Харин 6-12 дугаар ангийн сурагчид БШУЯ-наас гаргасан хуваарийн дагуу зургаадугаар сарын 12-ноос амарна. Өнөөдөр есдүгээр анги төгсөгчдийн улсын шалгалт монгол хэлний хичээлээр эхэлж байгаа бол 12 дугаар ангийнхан, МСҮТ-ийн суралцагчид математикийн шалгалт өгч байна. Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээлснээр энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг 34.117 сурагч төгсөнө.