
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдрийн “Өглөөний уулзалт”-аа шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачидтай хийлээ. Ерөнхий сайдтай хийсэн “Өглөөний уулзалт”-ын үеэр Хими, хими технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан “Манайх 10 лабораторитай. Төр эрдэмтдийнхээ мэдлэгийг ашиглаасай. Төр, шинжлэх ухаан тусдаа болчихсон, бид айлын дагавар хүүхэд шиг байна. Зарим жилд судалгаанд мөнгө төсөвлөдөггүй” гэлээ.