
Монгол Улсын иргэн бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээллийг өчигдөр БНСУ-ын KBS телевиз цацсан. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч М гэж эх сурвалжууд мэдээлж буй. Уг асуудлыг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол Улсын иргэн М нь Бүгд Найрамдах Солонгос Улсын Чэжү хотод бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нь үнэн. Хувь хүний нууцтай холбоотой тул сэжигтэн болон хохирогчийн талаар мэдээлэл өгөх боломжгүй” гэв.