
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг олгох зургаадугаар сарын хуваарь гарчээ. Ингэхдээ, ахмад настны тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишиг, хүнсний талон зэрэг 10 төрлийн тэтгэмж, тусламжийг зургаадугаар сарын 15, хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг зургаадугаар сарын 20-нд шилжүүлэх хуваарьтай байна.