
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: “Тэтгэврийн зөрүүг итгэлцүүрээр бодоход 200 тэрбум төгрөг шаардлагатай. Нийт 481,000 тэтгэвэр авагчдын 165,000-ынх нь нэмэгдэнэ. Мөн тэтгэвэр нэмэгдэхгүй хүмүүс байгаа.
Үүнд:
-Сайн дураараа нийгмийн даатгалын шимтгэлийг бага хэмжээгээр төлсөн хүмүүс
-Ажилласан жилийнхээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлсөн 608,000 хүн 38 тэрбум
төгрөг төлсөн ч одоо хоёр их наяд төгрөгийг тэтгэвэр болгоод авсан.
-Тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж, тэтгэврээ тогтоолгосон хүн.
-161 мянган хүний цалин тэтгэврийн мэдээлэл олдохгүй байна.
-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөж төлөн тэтгэврээ тогтоолгосон бол нэмэгдэхгүй.
Тэтгэврийг 10 хувиар нэмэхийн тулд 400 орчим тэрбум төгрөгийг төсвийн тодотголд оруулна”.