
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнөөдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Тэрбээр УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар маргааш болох “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцоно. Энэ уулзалтад дэлхий нэр хүнд бүхий улстөрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид ирж байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.