
2022-2023 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 34 мянга гаруй хүүхэд арванхоёрдугаар ангиа төгсөж байна. Төгсөгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын тов албан ёсоор гарсан. 2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 15-18-нд зохион байгуулагдах хуваарьтай байна. Ингэхдээ шалгалтын эхний өдөр түүх болон англи хэлний хичээлийн шалгалт авах аж.