
ЗУНЫ ТЭРГҮҮН УЛААГЧИН МОГОЙ САРЫН
ХОЁР ХАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Наран ургах, шингэх: 04.52-20.53
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Шороо
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
“Дүрмээ мөрдье” нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо
tentsver.mn | 19 цагийн өмнө


Г.ЗАНДАНШАТАР: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бү...
tentsver.mn | 21 цагийн өмнө



























