
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянхонгор аймгийн залуу малчдын төлөөлөлтэй уулзалт хийсэн. Энэ үеэр Шаргалжуут сумын 8-р багийн малчин Р. Жаргалсайхан “Мал мах, түүхий эд маш хямд байна. Хонины нэхий 1000 төгрөг л хүрч байна. Махыг биднээс маш хямдаар аваад зах дээр хэд нугалж өндөр үнээр зарж байна. Үүнд зохицуулалт хэрэгтэй байна” гэв.