Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу наймдугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар-Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалжээ.