
Нийтийн тээврийн Парк шинэчлэлээр оруулж ирсэн автобуснууд хуучин гэдэг шүүмжлэл цахим орчинд тархсан. Тэгвэл тус автобусны асуудал хүчэээ авч өчигдөр оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" ХХК болон "DAEWOO" компанийн төлөөлөл алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч иргэдээс уучлал гуйсан. Харин өнгөрсөн шөнө АТГ-аас дөрвөн албан тушаалтны гэрт нэгжлэг хийж Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьжээ. Тодруулбал, дараах албан тушаалтнуудыг автобустай холбоотой асуудлаар хориод байна.
“Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын хэлтсийн дарга Б.Түмэнжаргал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын төлөөлөл худалдан авах ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ш.Баярсүх, “Тэнүүн Огоо” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат нарыг цагдан хориод байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ИТГЭМЖЛЭЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН...
tentsver.mn | 15 цагийн өмнө


Ажлын хэсгийн үр дүнд боловсролын салбарт 45 сургууль, 45 цэ...
tentsver.mn | 17 цагийн өмнө



























