
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар Борхүүгийн Дэлгэрсайханыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Баттөмөрийн Энхбаярыг тус тус томиллоо. Засгийн газрын гишүүнийг томилох тухай захирамжид өнөөдөр гарын үсэг зурж, захирамж гардуулах ёслол боллоо.
Засгийн газрын гишүүн- Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханы ажлын туршлага:
1982-1983 онд Дорноговь аймгийн Хилийн цэргийн 0129 ангид цэргийн алба
1987-1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч
1989-1992 онд Дорнод аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах тасгийн дарга
1993-2016 онд “Дорнын говь” ХХК-ийн Захирал
2004-2016 онд “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн Захирал
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн - Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ажилласан байдал:
1998-2004 онд “Улаанбаатар-Эрдэм” дээд сургуульд багш
2000-2001 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах
2001-2002 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн референт,
зөвлөх
2002-2006 онд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Тамгын газрын
дарга
2006-2007 онд ХЗДХЯ-нд Төрийн захиргаа удирдлагын газар
2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн зөвлөх
2009-2011 онд Нийгмийн даатгалын ерөнхий газрын Тамгын газрын дарга
2011-2014 онд Монгол Ардын Намын даргын зөвлөх
2012-2014 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний зөвлөх
2014-2016 онд УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх
2016-2018 онд ХЗДХ-ийн дэд сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2023 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга