
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт энэ сарын 8-9-ний өдрийг шилжих шөнийн 01.00 цагийн үед тус сумын ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангийн сурагч болох 13-14 насны 5 хүүхэд "Камри" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргасныг Хэнтий аймгийн цагдаагийн газар илрүүлэн шалгаж байна.
Урьдчилсан байдлаар иргэн С-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүү 13 настай Б нь хөгжим сонсоно гээд түлхүүрийг авч гарсан урьдчилсан нөхцөл байдал тогтоогдсон байна.
Хүүхдүүд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.