
УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдал, цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг таван хувь болгох МҮХАҮТ-аас ирүүлсэн саналыг ирүүлсэн. Үүний төсвийн тооцооллыг макро эдийн засагтай уялдуулж, Сангийн яамаар хийлгүүлж, мэтгэлцээн зохион байгуулна. Хүүхэд хамгааллын төсвөөр ч мэтгэлцээн зохион байгуулах юм" гэв.