
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийх үеэр Ж.Батсуурь гишүүн ноцтой асуудлыг хөндөв. Тэрбээр “Цар тахлын үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газар 5.1 их наяд төгрөг зарцуулсан байдаг. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар мөн л эдийн засгаа сэргээх нэрээр 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн гадаадын зээл тусламжаар гурван их наяд төгрөг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 1.2 их наяд төгрөг, “Оюу толгой” ХХК нэг их наяд төгрөгийг гаргуулсан байдаг. Үр дүнгүй зардал гэдгийг ард түмэн харж байна. Зургадугаар сард 14 дүгээр тогтоол гаргаж, цар тахлын үеийн санхүүжилтийг ил болгох ажлыг хэсгийг гаргасан юм. Бид төрийн байгууллагаас тусламж авах, мэргэжлийн шинжээчтэй болох хүсэлт өгсөн ч томилж өгөхгүй байна. 20 их наяд төгрөгийн нууц задарч, ард түмэн мэдэхээс эрх баригчид айж байна. Бидний 11 гишүүний хүч хүрэхгүй байна” гэсэн юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ИТГЭМЖЛЭЛ, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИН...
tentsver.mn | 8 цагийн өмнө


Улс төр
Ажлын хэсгийн үр дүнд боловсролын салбарт 45 сургууль, 45 цэ...
tentsver.mn | 10 цагийн өмнө



























