
Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ авто замыг бүрэн ашиглалтад оруулах ажлын хүрээнд энэ сарын 17-21-ний 18.00 цаг хүртэлх хугацаанд дээрх чиглэлийн авто замын эхлэл, баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замыг асфальтаар хучна.
Тиймээс дээрх автозамы хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж, зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар зохицуулах гэж байна.