
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлснээс БНХАУ-ын Yutong Bus Co.,Ltd шалгарчээ. НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd өнгөрсөн баасан гарагт гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгажээ.
Ногоон автобусны алдаанаас сургамж авч 50 автобус үйлдвэрлэх тутамд хилээр орж ирэхээс нь өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийх юм байна.