
Хонг-Конгд Латин формейшн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энд Монгол Улсыг төлөөлөл Moon dance болон Star formation хамтлагууд оролцож байгаа билээ.
Монгол улсын гавьяат дасгалжуулагч О.Саранхүүгийн санаачилсан үзүүлбэр болох "CHESS: It's a game of minds - The next move" үзүүлбэрийг хагас финалын шатанд бүжиглэн Moon dance 3-р байр эзэллээ.