
Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг маргааш буюу 2024 оны нэгдүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 19-нийг хүртэл явуулна.
Бүртгэлд 60 хүртэлх насны бэлтгэл офицерууд, 18-50 насны эрчүүд, цэргийн анги байгууллагад ажиллаж байгаа генерал, офицер, ахлагч нар, гэрээт цэргийн алба хаагчид хамрагдах юм.