
Өнөөдөр болох үйл явдлыг товч танилцуулж байна.
Төрийн ордонд
11:30 цагт Кибер аюулгүй байдлын зөвлөл хуралдсантай холбогдуулан Кибер халдлага зөрчлийн өнөөгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудлын талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгнө.
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт “Монголын Боловсролын системийн хоцрогдол! хийнэ гэсэн амлалтууд” сэдвээр иргэн М.Төртогтох мэдээлэл хийнэ.
11:30 цагт Эрүүл Мэндийн Яамны дэргэдэх Нүд Судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс: Дэлхийн Глауком өвчнөөс сэргийлэх долоо хоногийн хүрээнд энэ өвчний тухай, хараа алдалттай холбоотой мэдээлэл өгнө.
12:00 цагт "Малчдын зээлийг тэглэх тухай" Монголын Малчдын Нэгдсэн Холбооноос мэдээлэл хийнэ.
“Монгол Ньюс” мэдээллийн төвд
12:00 цагт МУУГЗ, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан багшийн шавь нар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд
14:00 цагт Монгол Улсын Хүний гавьяат эмч Харлагтай Лхамсүрэгийн Золзаяагийн 80 насны ойд зориулсан Ардын багш, профессор Л.Дашнямын цуглуулгын "Холдомгүй" үзэсгэлэнгийн нээлт болно.