Нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна

Admin | 2024-04-03


   Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 3 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд цастай байна. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруу, Дарьгангын тэгш өндөрлөг, Монголын Дорнод талаар 10-32 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 40 см хүртэл зузаан цастай байгаа юм. 

  Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-11.8 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас бага, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу орсон байна.

Эх сурвалж: ЦУОШГ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)