Израилийн засгийн газрын дайны үеийн өргөтгөсөн танхим Иран улсын зүгээс явуулсан агаарын довтолгооны эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаар төлөвлөгөөг хэлэлцжээ. Хуралдааны үр дүнг нууцалж байгаа аж. Холбоотнууд Ираны үйлдлийг хүчтэй буруушаасан ч ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн засгийн газарт тэвчээртэй хандахыг уриалж байгаа. Ираны эрх баригчид хоёр улсын зөрчлийг үүгээр дуусгаж, цааш өргөжүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлсэн. Гэвч Израилийн зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн Ираны үйлдлийг зүгээр өнгөрөөхгүйгээ мэдэгджээ. Бямба гарагт явуулсан агаарын довтолгоогоо Ираны тал дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сирийн нийслэл Дамаск хот дахь консулын газрыг нь устгасан цохилтын хариу арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Нийтдээ 300 гаруй пуужин, нисгэгчгүй онгоцоор Ираны талаас довтолсны ихэнхийг АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотнуудынхаа тусламжтай устгаж чадсаныг Израилийн тал ням гарагт мэдээлсэн.
Эх сурвалж: BBC
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Онцгой байдлын алба хаагчдыг төрийн...
tentsver.mn | 2024-05-17
“Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл айма...
tentsver.mn | 2024-05-16
Г.БАТМӨНХ: Энэ сард 200 гаруй сая төгрөгийн гурилын импортын...
tentsver.mn | 2024-05-16
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 2024-05-15
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14