Улаанбаатарт өнөөдөр /2024.04.26/ үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +5...+7 градус дулаан.
Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2...+3, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3....+8, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20, бусад нутгаар +8...+13 градус дулаан. Ойрын хоногуудад нутгийн баруун хагаст бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Замын хөдөлгөөнд оролцохдоо ачаа тээврийн битүүмжлэлээ шалга...
tentsver.mn | 12 цагийн өмнө
Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулг...
tentsver.mn | 17 цагийн өмнө
Сэргээгдэх эрчим хүчний туршилт, судалгааны лаборатори байгу...
tentsver.mn | 19 цагийн өмнө
Эмэгтэйчүүд улс төрөөс ангид байх хэрэгтэй гэх хэвшмэл ойлго...
tentsver.mn | 20 цагийн өмнө
Women Owned: Олон улсад эмэгтэйчүүдийн бизнесийг хэрхэн дэмж...
tentsver.mn | 2024-05-14