
Чингэлтэй дүүргийн 18-р хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болсон. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр /2024.05.10/ 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр рүүгээ харих гэж гараад сураггүй алга болсон. Ар гэрийнхэн нь 13-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг.
Тэгвэл Баянзүрх дүүргийн 31 хорооны нутагт байрлах Монел орчмын автобусны буудал дээр автобусанд хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна.
Уг харамсалтай тохиолдол нь дээрх ажлаа тараад сураггүй алга болсон Б.О гэх залуу бөгөөд цагдаагийн байгууллагаас өчигдөр /2024.05.15/ цогцос таниулах ажиллагаа явуулжээ.
Нас барсан шалтгааны тухайд шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэж мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх ХЭҮК-оос дэвшүүлс...
tentsver.mn | 6 цагийн өмнө











Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 ко...
tentsver.mn | 2025-04-29


















