
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн билээ.
Тус тэмцээнд манай улсаас МПНХ-ны 20 тамирчин өрсөлдснөөс "мастер-1" ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртжээ.
Ц.Отгондалай ДАШТ-ээс хоёр дахь (өмнө нь (Алмата-2022) алтан медалиа хүртэж байгаа бөгөөд тэрбээр ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртээд байгаа нь энэ юм. Тэмцээн зургадугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх юм байна.