
УИХ-ын нэгдсэн чуулган үргэлжилж байна. Энэ үер УИХ-ын дарга Г. Занданшатар хариулт өглөө. Тэрбээр “Сүүлийн үед ардчилсан нам, ардчилсан намын бүлэг, нэр бүхий гишүүд хоорондоо зөрчилдөөд нэг нэгнээ үгүйсгэсэн бичгийг удаа дараа ирүүлж, УИХ-ын үйл ажиллагаанд ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Ардчилсан нам дотоот дүрэм журам, соёлынхоо хүрээнд болон шүүхээр асуудлаа эцэслэн шийдвэрлэсний дараа хуульд заасны дагуу УИХ-д хандах нь зүйтэй. УИХ-ын даргын хувьд ардчилсан намын дотоод зохион байгуулалтын талаар аливаа мэдэгдэл шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боломжгүй бөгөөд тийм хуулийн зохицуулалт ч байхгүй. Намын дотоод асуудлыг зохицуулаад, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд хандаад, Тамгын газрын ажилчдад үүрэг өгөөд, өрөө тасалгаанаас нь гаргаад байх юм бол ардчилал хайчих вэ, цөөнхийг хүндэтгэх ёстой” гэв.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
