
Ерөнхий боловсролын сургуулийн 5-р ангийн сурагчид бүлэглэн нэгнийгээ зодож, хутгалсан гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ.
Тус асуудлын талаар ЦЕГ-аас тодруулахад: Энэ сарын 29-ны өдөр нийслэлийн 30, 97-р сургуулийн тавдугаар ангийн сурагчид зодолдож, нэгнээ хайчаар гэмтээсэн хэрэг гарсан. Тус хэргийг БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс дээр шалгаж байна. Хохирогч хүүхдийн биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа хэмээн мэдээллээ.