
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далай зах 4-р багийн нутаг сумын төвөөс зүүн тийш 23км-т орших Арсайн буйраг хэмээх газар энэ сарын 9-ний 20:15:39 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Тус сумын Засаг даргаас тодруулахад сумын төвд чичирхийлэл мэдрэгдээгүй. Тус газрын ойролцоо малчин айл өрх байхгүй, учирсан хохирол байхгүй гэж ОБЕГ-т мэдэгджээ.