
НҮБ-ын Хүүхдийн сангаас Японы Засгийн газрын санхүүжилтээр Улаанбаатар хотын есөн дүүргийн үерийн эрсдэл бүхий бүсэд ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах зорилготой төслийг хэрэгжүүлж эхлээд байна. “Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүсэд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байдлыг сайжруулах нь” төсөл хэрэгжсэнээр үерийн эрсдэлгүй бүсэд 18 ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж барих, ОБЕГ-т гурван өндөр бүтээлт үерийн ус зайлуулах насос нийлүүлэх, төрийн 100 албан хаагч, эрүүл мэнд, боловсролын салбарын 1000 мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх зэрэг ажлууд хэрэгжих юм.
Төслийн хүрээнд үе шаттайгаар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буй. Тухайлбал НҮБ-ын Хүүхдийн Сангаас Японы Засгийн газрын санхүүжилтээр төслийн хоёрдугаар үе шатны хүрээнд гурван өндөр хүчин чадал бүхий үерийн ус зайлуулах насос нийлүүлсэн.
Харин өнөөдрийн байдлаар 40тн болон, 2,6 тн хэмжээ бүхий иж бүрэн нийт 8ш ариун цэврийн байгууламжийг нийлүүлээд байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07

Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13









Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 3 Жилийн өмнө










