
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 17-ны 00:40 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 ханатай гэр, эд хогшил, иргэн М-ийн 5 ханатай гэрийн зүүн талын хэсэг, эзэн нь тодорхойгүй “Хьюндай коунти” загварын автобусны нүүрний хэсэг тус тус шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт иргэн М 35 настай, эрэгтэй өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13











Ярилцлага
Ц.ГАНЗОРИГ: Хоёр жилийн дараа анхны жуулчин Дани улсаас ирлэ...
tentsver.mn | 3 Жилийн өмнө








