
Улаанбаатар хотод өнөөдөр 7 байршилд авто замыг хааж засна.
-Сонгинохайрхан дүүргийн Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
-Хан-Уул дүүргийн Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас энэ сарын 21-ний 6:00 цагийн хооронд баруунаас зүүн чиглэлд замын урд хэсгийн эгнээг хааж, шинэчилнэ.
-Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
-Баянгол дүүрэг, “Петролиум” ШТС-аас 10 дугаар хорооллын уулзвар хүртэлх авто замыг маргааш өглөө 6:00 цаг хүртэл хааж, шинэчилнэ.
-Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг орой 23:00 цагаас энэ сарын 21-ний өглөө 6:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулах юм.
-Чингэлтэй дүүргийн Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-ийн уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагаас 20-ны өдрийн 6:00 цагийн хооронд хааж засна.
-Баянзүрх дүүргийн Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг шинэчилж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 21-ний өдрийн 6:00 цагт нээнэ.
Ингэхдээ авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх аж.