
Филиппин Улсын Тагаятая хотноо аравдугаар сарын 13-20-ны өдрүүдэд шатрын “U20” хүртэлх насны залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн Азийн аваргад “IM” М.Амилал эх орноо төлөөлөн оролцож, мөнгөн медаль хүртэж, Азийн аваргын хошой медлальтан болжээ. Азийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ, Энэтхэг, Казахстаны хүчтэй шатарчид оролцож, тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж өндөрлөсөн байна. М.Амилалын хувьд олон улсын чансаагаа +21 оноогоор ахиулж 2400-ийн босгыг дахин давсан бахархам амжилт үзүүлжээ. Тэрбээр 2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын улсын аварга болсон бөгөөд энэ жил шатрын олимпиадад шалгаран эх орноо төлөөлөн амжилттай оролцсон юм.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 2025-04-25





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07

Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-13









Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 3 Жилийн өмнө










