
Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт байшингийн дотор хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь 53 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-гийн 12х7 метрийн хэмжээтэй байшингийн дотор хана, дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 19:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн У-гийн 8х7 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшинтай залгаа 6x4 метрийн хэмжээтэй үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 13:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-гийн 7х3 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 16:56 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн “Toyota Corolla Axio” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 18:07 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-гийн 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 18:01 цагт хүлээн авлаа. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-гийн 9х11 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.13-ны өдрийн 23:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 10х15 метрийн хэмжээтэй гарааш дотор эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 37 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 05:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн 4х4 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГТ ДУЛААНААР ХАНГАХ АЛБ...
tentsver.mn | 20 цагийн өмнө





























Туул усан цогцолбор 50-100 сая метр.куб ус хуримтлуулах хүчи...
tentsver.mn | 2025-04-07
