
Төв аймгийн Сэргэлэн сумын I багийн нутаг дэвсгэрт байрлах “Таван толгой түлш” ХХК-ийн хатаалгын цехэд гал гарчээ. Дуудлага өнгөрсөн шөнө 00:34 цагт Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид тус цехэд гарсан галыг унтраажээ.